Газын зурваст гал зогсоохыг Э.Макрон уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2023 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Газын зурваст гал зогсоохыг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уриалаад, энэ нь Израил болон ХАМАС бүлэглэлийн дайныг шийдвэрлэх “цорын ганц шийдэл юм” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхний үйлдсэн халдлагын хариуд Израилын тал “өөрийгөө хамгаалах, хариу арга хэмжээ авах” эрхтэй гэж хэлсэн боловч тус улс олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой гэдгийг мөн дурдсан байна.
Елисейн ордонд баасан гарагт BBC телевизэд ярилцлага өгөх үеэрээ Францын Ерөнхийлөгч дэлхийн бусад удирдагчид гал зогсоох уриалгад нь нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.