БАЯНХОНГОР: "Молор цом"-ын эзнээр яруу найрагч Ц.Отгонбаатар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь-2023" яруу найргийн наадмыг аймгийн Тэмүжин театрт зохион байгууллаа.
Наадамд 58 яруу найрагчийн бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 40 яруу найрагч тэнцэн оролцож, Ховд аймгийн Мянгад сумын харьяат яруу найрагч Ц.Отгонбаатар түрүүлсэн бол дэд байрт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын яруу найрагч Т.Эрдэнэчулуун, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Жаргалант сумын яруу найрагч М.Санжнамжил нар орсон байна.
33 дахь удаагийн “Хүрэн морь 2023” яруу найргийн наадмыг Баянхонгор аймгийн Зохиолчдын холбоо, аймгийн ЗДТГ, Соёл Урлагийн Газар, Хүүхдийн Тэмүжин театр, Мазаалай ТВ10 телевиз хамтран зохион байгуулсан байна.
"Хүрэн морь"
яруу найргийн наадам орон
нутгийн чанартай байсныг улсад нээлттэй болгон зохион байгуулснаар тав дахь жилдээ
болж байгаа бөгөөд энэ жилийн наадамд Баянхонгор, Улаанбаатар, Ховд, Завхан,
Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Улаанбаатар, Төв, Дархан, Булган аймгийн яруу
найрагчид
оролцжээ.
Мөн
үеэр "Хүрэн морь" яруу найргийн наадмыг санаачлагч
Д.Рина МЗЭ-ийн дээд шагнал "Утга зохиолын төлөө" шагналаар энгэрээ
мялаасан байна.
Наадмын тэргүүн байрын эзэн “Молор цом”-ыг гарддаг бөгөөд уран сийлбэрч, аймгийн Музейн захирал Р.Пүрэвсүрэн урлан бүтээжээ.