ДОРНОД: Өвөл өнтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өвлийн саруудад Дорнод аймгийн нийт нутгаар хур тунадас олон жилийн дунждийн орчимд, хүйтний эрч олон жилийн дунджаас дулаан байна.
Арваннэгдүгээр сард агаарын температур олон жилийн дунджаар -2-8 градус байдаг. Харин 2-6 мм хур тунадас ордог бол энэ сард агаарын температур олон жилийн дунджийн орчим, хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх аж.
Харин ирэх сард агаарын температур олон жилийн дунджаар нутгийн өмнөд хэсгээр -8-14 градус, бусад нутгаар -15-23 градус хүйтэн байдаг бол энэ жилийн 12 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас олон жилийн дунджийн орчим буюу 3-6 мм цас унана гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.
Нэгдүгээр
сард хүйтний эрч олон жилийн дунджаас дулаан, хур тунадас 2-4 мм орж, өвөл өнтэй болно.