Б.Түвдэндорж аваргын нэрэмжит барилдаанд 64 бөх зодоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-21 17:47:21

Монгол Улсын далай даян дархан аварга, монголын үндэсний бөхийн анхны гавьяат тамирчин  Б.Түвдэндорж аваргын 100 жилийн ойн баярын барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Тус "Идэрчүүдийн барилдаан"-д сум сумдын 10-13 хүртэлх насны 32 залуу бөх барилдаж, Сайнбаярын Жавхлан түрүүлж, Төмөрчөдөрийн Хүслэн үзүүрлэлээ. Мөн 13-16 насны 32 залуу бөх барилдаж Л.Далайцэрэн түрүүлж, Б.Сүхбат үзүүрлэлээ. Тус барилдааныг "Хангалын хүчтэн"-үүд бөхийн холбооноос санаачлан, Хангал сумын ЗДТГ-тай хамтран Улаанбаатар дахь нутгийн зөвлөл зохион байгуулж ивээн тэтгэлээ. Энэ үеэр Б.Түвдэндорж аваргын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, үр хүүхэд, ач зээ нар нь хүндэтгэл үзүүллээ. Бадамдоригийн Түвдэндорж нь одоогийн Булган аймгийн Хангал суманд /хуучнаар Сэлэнгэбүрэн сум/ 1916 онд мэндэлж байжээ.

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻