БАЯНХОНГОР: Сумдын сургуулийн Эко танхимынхан мэдлэгээ дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ЕБС-ийн сургуулийн Эко танхимын багш нар Говь-Алтай аймагт сургалтад хамрагдаж байна.
Сургалтад Говийн их дархан цаазат газрын А, Б хэсэг, Их богдын байгалийн цогцолборт газар, Монгол элсний байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Орчны бүсийн Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн 15 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа аж.
Төрийн тахилгат Их богдыг уулыг түшиглэн Их Богдын Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжиж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 2, 3 дугаар төсөл"-ийн санхүүжилтээр сургалтыг “Байгаль орчны сургалт мэдээллийн төв” НҮТББ-ын багш, сурган хүмүүжүүлэгч нар зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд сургуулиудад 8 нэр төрлийн ном, гарын авлага, 33 нэр төрлийн багаж хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч байгаа аж.
Ингэснээр Баянхонгор аймгийн Баянговь, Жинст, Богд, Баянлиг, Баян-Өндөр, Шинэжинст суманд 400 гаруй сая төгрөгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг хийж байгаа юм.