БУЛГАН: Төрийн тусгай албан хаагчдыг эрт илрүүлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх 439-р хаалттай хорих ангийн 70 гаруй төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.
Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоо, шинжилгээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, 2023 оны аравдугаар 25-ны өдрийн байдлаар хамрагдвал зохих 59 553 хүн амын 40,7 хувь нь хамрагдаад байгаа аж.
Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг нараар ахлуулсан эрүүл мэндийн эрт илрүүлгийн баг хамт олон ажлын байран дээр нь очиж, тус ангийн албан хаагчид, удирдлагуудтай хамтран ажилласан байна.