ӨВӨРХАНГАЙ: Цаг агаарын мэдээг ажил, амьдралдаа мөрдөн хэрэгжүүлэхийг зөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын
4-ний цасан шуурганаар улсын хэмжээнд 8 хүний амь хохирсны нэг нь тус аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, 43 настай, малчин Ж юм.
Тэрбээр энэ сарын 4-ний өдрийн 20.00 цагт гэртээ харихаар мориор яваад
сураггүй болсны улмаас сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг явуулж, Бараан хадны дэл гэдэг газар /сумын
төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон байна.
Иймд иргэд, малчид цаг агаарын мэдээг
сонсон ажил төрлөө зохицуулан, салхи шуургатай өдөр хол, ойрын замд гарахгүй
байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Энэ 7 хоногт өдөртөө -11,
шөнөдөө -21 хүртэл хүйтэрч, зарим үед бага зэргийн цас орохыг УЦУОША-аас
мэдээллээ.