БАЯН-ӨЛГИЙ: Алтай сумын төвд 2,4 км урт хатуу хучилттай зам тавьж ашиглалтад өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,4 км урт хатуу хучилттай авто зам тавих ажил өнгөрсөн онд эхэлсэн.
Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 2,5 тэрбум төгрөг. Үүнээс өнгөрсөн онд 1 тэрбум, энэ онд 1,5 тэрбум төгрөгийн ажлыг хийжээ. Авто зогсоол, 2 талдаа явган хүний зам бүхий нийтдээ 5 хэсгээс бүрдэх цементэн хучилттай замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр орон нутгийн "Гранд рөүд групп" компани ажиллав.
Гүйцэтгэгч компани ажлаа төлөвлөсөн хугацаанд багтаан дуусгасан тул тус зам дээр энэ сарын 2-ны өдөр улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авлаа.
Ийнхүү Алтай сум төвдөө хатуу хучилттай авто замтай болсон тус аймгийн
10 дахь сум болж байна.