ЗАВХАН: Ирэх оны гуравдугаар сараас орон нутагт ачаа тээврийн онгоц ниснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023
оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Тус аймагт Монголын иргэний
агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компани таван жилийн хугацаанд тасралтгүй нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Тус компани нь Улаанбаатараас Улиастай, Улиастайгаас Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн
даваа, пүрэв гарагт шууд нислэг үйлдэж байна.
“МИАТ” ТӨХК-аас Завхан аймгийн төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгжийн удирдлагууд сэтгүүлчдэд үйлчилгээний талаарх мэдээллийг өглөө. Тус компани нь 15 жилийн дараа орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.
Завхан аймагт долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэж, нислэгийн тийзийн үнэ нэг талдаа 354.000-419.000 төгрөг байна. Харин хоёр талдаа тийзийн үнэ 703.000-834.000 төгрөгөөр зорчигч тээвэрлэж байна.
Нислэгийн цагийн
хуваарь нь орон нутгийн
цагаар Улаанбаатараас -Улиастай 11.30-12.55, Улиастайгаас-Улаанбаатар
13.35-14.45 бууна. Тийзийг www.miat.com вэб сайт болон 11-333-999 дугаараар захиалах
боломжтой юм.
Зорчигчдод
Хөшигийн хөндийн нисэх буудлаас Улаанбаатар хотын төв рүү орох чиглэлийн
автобус цаг тутамд үйлчилж байгаа ба үнэ тарифын хувьд одоогоор 20000 төгрөгөөр зорчиж
байгааг дуулгалаа.
Цаашид нислэгийн тийзийн үнийг буулгах талаар ажиллаж байгаа аж.
Хот хөдөөг холбох бодлогын хүрээнд МИАТ ТӨХК-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газартай орон нутгийн нислэгийн үнэ тарифыг бууруулах талаар зөвшилцөж байгаа аж.
2024 оны 3
дугаар сараас эхлэн 70 хүний суудалтай, ачаа тээврийн даац ихтэй, хүнд
өвчтөнийг хэвтүүлэн авч явах стандарт бүхий онгоцоор орон нутагт нислэг үйлдэж эхэлнэ гэсэн мэдээллийг өглөө.