ЗАВХАН: Хадлан тэжээл бэлтгэлийн ажил 80 орчим хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Тус
аймагт өнөөдрийн байдлаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай
байна.
Тодруулбал аймгийн аюулгүйн нөөцөд орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 150 сая төгрөгийн өвс бэлтгэх тендер зарласан. Сумын аюулгүйн нөөцөд 24 сумаас 363,1 тн өвс, 22,4 тн тэжээлийг бэлтгэсэн байна.
Малчид, мал бүхий иргэд байгууллагын бэлтгэсэн аймаг сумдын аюулгүйн нөөцөд өвс, хадлан тэжээл 6729 тн, малын тэжээл 2691 тн, гар тэжээл 55 тн, үйлдвэрийн тэжээл 52 тн, давс, хужир, шүү 342 тонныг тус тус бэлтгэсэн байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.