АНУ-ын Потомакийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-31 08:28:14

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас АНУ-ын сургуулиудад санал тавьж, улмаар Потомакийн их сургуультай хамтран ажиллахаар боллоо.


НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр АНУ-ын Потомакийн их сургуулийн ерөнхийлөгч Андрей Кемп-Кертис тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Уулзалтын үеэр талууд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг Потомакийн их сургуульд хэлний бэлтгэлд хамруулах, магистр, докторт суралцуулах, тэтгэлэгт хамруулах талаар санал солилцож, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн Засгийн газраас санаачлан боловсруулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичиг болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар өнгөрсөн наймдугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийж, багш бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. 


相关新闻