БАЯН-ӨЛГИЙ: Сагсай суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-27 15:23:08

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд өнөөдөр Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ.


Тус үйл ажиллагаа 7.00 цагт “Цуглар” дохиогоор эхлэв. Нээлтийн ажиллагаанд Сургуулийн удирдагч, аймгийн Онцгой байдлын газрын даргын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Ч.Цэгмэд, Сагсай сумын ЗДТГ-ын дарга А.Шепен нар оролцлоо.


Энэ үеэр сумын Онцгой комиссын 12, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын 66 бүрэлдэхүүний жагсаалын жигдрэлт, бэлтгэл, бэлэн байдал, хүн тус бүрийн үүргэвчний эд зүйлсийг шалгав.


Гамшгаас хамгаалах команд штабын сургууль одоо “Сумын онцгой комиссын ослын үеийн удирдлагын төвийн үйл ажиллагаа, гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна.


Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг өнгөрсөн оноос хөдөө сумдад ээлжлэн зохион байгуулж байгаа ба Сагсай сум хамгийн сүүлийнх ажээ. 


相关新闻