БАЯН-ӨЛГИЙ: Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэнд 9 компани оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэн Улаанбаатар хотод Мишээл экспо төвд өнөөдөр эхэлсэн.
Монголын Аялал жуулчлалын холбооноос 24 дэх жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгаас “Bear valley", "Altai Lodje" , "Eagle Hunter" , "Altai Trekking", "Grand Altai Travel" " Discover Kazakh Nomads" зэрэг аялал жуулчлалын компани, жуулчны баазууд, барагшуны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сауап", үндэсний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Ашық аспан", "Асыл мура" компани оролцож байна.
Аймгийн ЗДТГ болон Байгаль орчин, аялал жуулчлалын газраас дээрх аж ахуйн нэгжүүдийг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцуулахад дэмжлэг үзүүлж, холбогдох бэлтгэл ажлыг нь хангажээ.
Үзэсгэлэнгийн үеэр оролцогчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилна.
Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл
бүрийн хэлэлцүүлэг, уулзалтад хамрагдаж, бизнесийн шинэ санаа, түншүүд олох,
хамтран ажиллах гэрээ байгуулах боломж олгодгоороо чухал ач холбогдолтой
гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.