БАЯН-ӨЛГИЙ: Хөдөөгийн 11 суманд хяналтын камер суурилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-24 15:36:09

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн сумдын төвүүдэд хяналтын камер суурилуулах ажил 2017 оноос эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 11 сум, 1 тосгон камерын хяналттай болсон гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


Хамгийн сүүлд буюу энэ сард Улаанхус сумын удирдлагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Орон нутаг хөгжүүлэх сангаас 8 сая төгрөг хуваарилж, төв гудамж, зам дагуу 8 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.


Одоо хөдөө сумдаас зөвхөн Сагсайд хяналтын камер байхгүй байна.


2015 онд Өлгий хотын 49 цэгт улсын төсвийн 815 сая төгрөгөөр хяналтын камер байршуулсан. Одоо эдгээр хяналтын камеруудын тоог нэмэх ажлуудыг хийж байна гэж албаны хүн хэлэв. 

相关新闻