ТӨВ: Хүүхдийн тасгийн их засварын санхүүжилтийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-20 08:01:26

Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн агааржуулалт, дотор засвар үйлчилгээ хийх санхүүжилтийг цогцоор нь шийдвэрлэжээ.

 

Орон нутгийн төсвийн 371,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээврийн засварын ажил, Нэгдсэн эмнэлэг, байгууллага, ААН, иргэдийн хандив тусламж 128,0 сая төгрөг нийт 499,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийхээр болсон байна.  

 

Хүүхдийн тасаг Нэгдсэн эмнэлгийн барилгын амбулаторын хэсгийн 3 давхарт байрладаг. Барилгын агааржуулалтын систем стандартын шаардлага хангахгүй, дээврийн засвар хийгээгүйн улмаас зуны улиралд дусаал гоожиж, өвлийн улиралд цантаж хээгтэн, тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан юм.

 

Эдгээр асуудлыг энэхүү санхүүжилтээр шийдсэнээр хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчныг бүрдүүлэх нөхцөл боломжоор хангаж байгаа талаар эмнэлгийн ажилтан, албан хаагч нар онцолж байв.

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь аймгийн 27 сумын хэмжээнд хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, жилд дунджаар 900-1000 хүүхэд хэвтүүлэн эмчилдэг тасаг юм.

 

相关新闻