ЗАВХАН: 3900 гаруй өрхийг ухаалаг тоолууртай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны
аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тус
аймагт гуравдугаар улирлын гүйцэтгэлээр нийт түгээсэн энергиэс 78.7 хувь буюу
21966.0 мян.кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.1 мян.кВт.цаг илүү гүйцэтгэлтэй байна.
“Алтай Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбар нь 21 сумын 10600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Салбарын хэмжээнд 110 кВ-ын дэд станц, 7.15 кВ-ын дэд станц 24, 10 кВ-ын дэд станц 92 тус тус ажиллаж байна.
Таван алба, 21 суманд 102 инженер, техникийн ажилчинтай үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн төв, Улиастай хотын гэр хорооллын 3980 өрхийн ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэх ажлыг хийж байна.
Шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотой шинэ шугам сүлжээ барьж байгуулах ажлыг хийхээр төлөвлөж байна гэж Алтай Улиастайн Эрчим хүчний систем ТӨХК-ийн Завхан салбараас мэдээлэв.