БАЯН-ӨЛГИЙ: Бүх нийтээр мод тарих өдрөөр 12,4 мянган мод суулгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ойн сангаа 0,8 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд байгаа.
Тус зорилтын хүрээнд энэ намар аймгийн хэмжээнд 12431 мод тариад байна гэж Сум дундын ойн ангиас мэдээллээ.
Намрын бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд 143 байгууллагын 2135 ажилтан оролцсон. Үүнээс аймгийн төвд хамгийн олон буюу 4996, Дэлүүн суманд 5000 мянга, Сагсайд 1450 ширхэг мод тарьсан байна.