Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-17 10:23:37

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 17 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио намрын тахилгыг тохиолдуулан зарим улс орны хувьд милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог шинто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ. 

 

Гурван өдөр үргэлжилдэг энэхүү баярын эхний өдөр Ерөнхий сайд "масакаки" өргөлийг тус сүм рүү илгээжээ. Тэрбээр 2021 оны 10 дугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш уг сүмд өөрийн биеэр очихыг тэвчиж байгаа аж.


Японы Эдийн засгийн сэргэлтийн сайд Шиндо Ёшитака өнөө өглөө сүмд биечлэн очжээ. Тэрбээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Би эх орон, гэр бүлийнхөө төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн сүнсэнд хүндэтгэл үзүүллээ” гэсэн байна. 


Фүкүшима-1” АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгасны улмаас Хятад-Японы харилцаа муудаж, харин эсрэгээрээ Токио, Сөүлийн харилцаа хурдацтай сайжирч байгаа энэ үед уг ёслол болж байна.


Ясүкүни сүмд дайны талбарт амь үрэгдэгсэн 2.4 сая гаруй цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалдаг бөгөөд тэдний дунд Дэлхийн II дайны дараах олон улсын шүүхэд дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн хүмүүсийн нэрс ч бас хадгалагддаг. 2013 онд А.Шинзо тус сүмд  биечлэн очсон нь, Бээжин, Сөүлийн дургүйцлийг хүргэж байв.


Даваа гарагт Ясүкүни сүмд эрх баригч Либерал Ардчилсан намын консерватив фракцид харьяалагддаг Эдийн засгийн сайд Нишимүра Ясүтоши зочилжээ.


Сүүлийн үеийн Ерөнхий сайд нар шүүмжлэл дургүйцлээс зайлсхийхийн тулд жилд гурван удаа хавар, намрын тахилгын үеэр болон Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсөн өдөр буюу наймдугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Ясүкүни сүмд өргөл барьц илгээдэг болжээ.


1978 онд Ясүкүни сүм ариун бурхдад сүнсийг нь даатгасан цэргүүдийн нэрсийн жагсаалтад дайны гол гэмт хэрэгтэн 14 хүний нэрийг нэмж оруулсны дотор дайны үед Ерөнхий сайд байсан генерал Хидэки Тожогийн нэр багтсан нь дотоодгадаадад маргаан дэгдээсэн юмХ.Тожог энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүүжлэн цаазалжээ.

相关新闻