ТӨВ: “Шившлэгтэй зургийн нууц” жүжгийг Ойн театрт тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Богдхан уулын дархан цаазат газар Манзуширын аманд энэ сарын 21-нд Панжилова Рыжковагийн ”Шившлэгтэй зургийн нууц” хүүхдийн жүжгийг тоглоно.
Тус жүжгийг 11.00, 14.00 цагт 2 удаа тоглох бөгөөд тасалбарыг Төв аймгийн Зуунмод хотоос 7км зайд Манзушир хийдийн авто зогсоолд худалдах ба үнэ 5000 төгрөг.
Энэхүү жүжиг нь ойн амьтдын амьдралыг харуулсан байх бөгөөд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ач тусын талаар өгүүлдэг аж.
Уг жүжгийг Тусгай хамгаалалттай газар нутагт
түшиглэсэн аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Богдхан уулын дархан
цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол
туургатан театрын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа аж.