Бэлчээр хамгаалах хуулийн төслийг дахин сайтар боловсруулах шаардлагатай гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт бэлчээр хамгаалах тухай хуулийн хэлэлцүүлэгт тус аймгийн 15 сумын 70 гаруй малчдын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгээр бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг дахин сайтар судлан, боловсруулж гаргах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Говийн бүс нутгийн бэлчээрийн онцлог, мөн уул уурхай түлхүү хөгжсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байлаа. Уул уурхай түлхүү хөгжсөн газар бэлчээрийн хомсдолд орох, отрын бүс нутгийн ашиглалт, бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, бэлчээрийг усжуулах, малчдын сэтгэлгээг өөрчлөх, мэдлэг мэдээлэл олгох зэрэг саналууд ч энэ үеэр гарч байсан юм.
Отрын бүс нутгийг газрын мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлээгүйн улмаас хайгуулийн болон ашиглалтын лиценз олголтонд өртдөг байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн