Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтүүдийг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-10 15:47:09

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн ХААИС-д өнөөдөр нээгдлээ.


Энд МУИС, ШУТИС болон ХААИС-ийн Агроэкологийн сургуульд ландшафтын архитектурын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төрөл бүрийн архитектур болон монументал аргаар бүтээсэн, олон янзын хэв маягын шийдэл бүхий бүтээлүүдийг дэлгээд байна. Тодруулбал, эдгээр бүтээлд хот орчмын, хотын доторх гудамж талбайн, цэцэрлэгт хүрээлэнгийн, албан байгууллага, үйлчилгээний газруудын, ногоон байгууламжийн зэрэг олон зориулалтын, төлөвлөлтийг тусгажээ.


Үзэсгэлэнг манай улсад зохион байгуулсан “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурлын хүрээнд гарган, дотоод, гадаадын мэргэжлийн хүмүүс, оюутан суралцагч нарт толилуулж байна. Мөн ХААИС-ийн Агроэкологийн сургуульд бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд “Чадварлаг дизайнер” сэдэвт олимпиадыг зохион байгуулж байна. ОлимпиадаарШилдэг баг”, “Шилдэг дизайнер” оюутныг шалгаруулж урамшуулах юм. 


相关新闻