Хиймэл оюун ухааныг зохицуулах талаар Google, Meta хоёр хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
КИОТО, 2023 оны аравдугаар сарын 10 /NHK/. Хиймэл хиймэл оюун ухааны хөгжлийг зохицуулах, технологийн аюулгүй хэрэглээг хангах чиглэлээр хамтран ажиллана гэдгээ АНУ-ын технологийн Google, Meta компаниуд мэдэгдлээ.
Даваа гарагт Японы баруун нутгийн Киото хотод болсон Интернэтийн
засаглалын асуудлаарх НҮБ-ын форумын тусгай хуралдаанд Google, Meta компаниудын өндөр албан тушаалтнууд
оролцжээ. Энэ үеэр хиймэл
оюун ухааны үүргийг тодорхойлох, уг
технологийг хэрхэн зохицуулах талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэж тус хоёр компани мэдэгдсэн байна.
Энэхүү уулзалт нь “Долоон бүлэг”-ийн
орнуудын дунд хиймэл оюун ухаантай
холбоотой нийтлэг дүрэм
журмыг боловсруулахын тулд энэ оны тавдугаар сард явуулсан "Hiroshima AI Process” гэдэг нэртэй хэлэлцүүлгийн үргэлжлэл юм. АНУ-ын компаниуд хиймэл оюун ухааныг
хөгжүүлэх салбарт манлайлж байгаа бол
Японы компаниуд дэлхийн зах
зээлд байр сууриа эзлэхийг эрмэлзэн өөрсдийн гэсэн хувилбаруудыг боловсруулахаар ажиллаж байна.