ХАМАС бүлэглэл Израилын олон улсын нисэх онгоцны буудал руу пуужин харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР, 2023 оны аравдугаар сарын 9 /TASS/. ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүр болох “Изэддин аль-Кассемын бригад” Израилын Бен-Гурион олон улсын нисэх онгоцны буудал руу пуужин харвасан гэж мэдэгджээ.
Энэ тухай Палестины бүлэглэл Telegram сувагтаа мэдээлсэн байна.
"Гэмт хэрэг үйлдсээр байгаагийн хариуд, түүнчлэн орон сууцны барилгууд руу цохилт өгсний хариуд Бен-Гурион нисэх онгоцны буудал руу пуужин харвасан" гэж мэдэгдэлд дурджээ.
Палестины бүлэглэлүүд Тель-Авив хот болон Израилын төв рүү олон пуужин зэрэг харвасан тухай өмнө нь “Al Arabiya” телевиз мэдээлсэн байна.