АРХАНГАЙ: Ногоон төглийн мод 89 хувийн ургалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-06 11:06:53

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийг угтаж, 2023 оны 5 дугаар сард Эрдэнэбулган сумын хогийн цэгийн урд 8 га талбайд 10713 ширхэг модыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран тарьж суулгасан.


Үүнээс 2023 оны намрын тооллогоор 89 хувь буюу нийтдээ 9513 ширхэг улиас, бургас, агч мод ургажээ. 


Ногоон төгөл байгуулсан талбайд гүний худаг гарган, модны усалгаа, арчилгааг хийж, эзэнтэй байлгасны үр дүнд 89 хувийн ургалтын үр дүнд хүрсэн байна. Энэ намрын мод тарилтаар нөхөн тарилтыг хийх аж.

相关新闻