СЭЛЭНГЭ: Улсын аваргын тэмцээнд “Мөнгөн хэгээс” дугуйн холбоо тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-25 15:46:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 23-24-ний өдөр боллоо.

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь түүх дурсгалт газрын нэг Ханын хөндийд зохион байгуулсан энэхүү тэмцээнд Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Өмнөговь, Ховд, Улаанбаатар хотын клуб, холбоодын 27 байгууллагын 150 дугуйчин оролцжээ.

 

Тамирчид 99 медалийн төлөө кросс каунтри, марафон 16 насны ангилалд хурд хүчээ сорин уралдсан байна.

 

Ингээд тэмцээний 2 өдрийн багийн дүнгээр Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хэгээс” дугуйн холбоо тэргүүлж, Дугуйтай Сэлэнгэ клуб дэд байрт, Улаанбаатар хотын “Манай найзууд” клуб гутгаар байрт тус тус шалгарчээ. 

相关新闻