“Малакас” хар салхи Японы баруун эргийг чиглэн ирж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-09-19 13:39:53

ТОКИО. /NHK/. Маш хүчтэй хар салхи Японы баруун эргийг чиглэн ирж байна.

Орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд Кагошима тойргийн Токуношима арлаас баруун зүгт 260 км-ийн зайд шуурч байсан “Малакас” хар салхи 20 км/цагийн хурдтайгаар зүүн хойд зүгийг чиглэжээ.

Хар салхины төв дэх даралт 945 гектопаскаль хүрч, салхины хурд 160 км/цагаас давснаар маш хүчтэй хуйлрал үүсгэдэг байна. Зарим үед салхины хурд 216 км/цагт хүрдэг ажээ.

Цаг уурчдын анхааруулснаар, даваа гарагийн оройноос эхлэн Японы баруун нутгийн Кюшү зэрэг  газруудыг хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна.

Х.Сарнай




 

 


 

相关新闻