Төрийн банкыг Д.Баярсайхан удирдахаар болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТөрийн банкны ТУЗ-ийн шийдвэрээр Төрийн банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирлаар Б.Цэндсүрэн нарыг томилжээ.
Төрийн банкны хувьцаа эзэмшигчийн тогтоолоор Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, ТУЗ-ийн гишүүнээр Сангийн яамын Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүйн дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Сайнзориг, Сангийн сайдын зөвлөх П.Пүрэвжав, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Доржсэмбэд, ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр М.Батжаргал, А. Ганзориг нарыг томилсон байна.
Б.Заяа