Монгол- Оросын бизнес уулзалтад хүнсний салбарынхан түлхүү оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-17 10:54:35

МҮХАҮТ Алтайн хязгаар нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран  энэ сарын 27-нд Улаанбаатар хотноо Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулна.

 

Уг уулзалтад Оросын талаас зүрх судасны эмнэлэг, уурын зуух, түүний тоног төхөөрөмжүүд, нефть, химийн бүтээгдэхүүн,  үр тариа, гурил болон хүнсний  салбарынхан оролцохоо мэдэгджээ.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож, бизнес түншийн харилцаа тогтоох юм байна. Эл арга хэмжээнд үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой хэмээн МҮХАҮТ-аас мэдэгдлээ.

Б.Заяа

相关新闻