ДОРНОГОВЬ: Говийн иргэдийн эрэмбэлсэн саналыг улсын төсөвт тусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 8-нд Дорноговь аймагт албан томилолтоор ажиллахдаа говь нутгийн ард иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.
Тэрбээр улс орны хөгжлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр хийгээд зарим томоохон төслийн талаар мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулсан. Говь нутгийн иргэд орон нутгийн асуудлаар шаардлагатай бүтээн байгуулалтын санал гаргасан бөгөөд тэдгээр саналыг эрэмбэлсэн байна.
Үүнд Сайншанд хотод дулааны
станцыг гурван зуухаар өргөтгөх, АШУҮИС-ийн салбар Анагаах
ухааны сургуулийн цогцолбор барих, Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 18,2
км автозам барих, Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг
өргөтгөх, хэрэглээний халуун усны
шугамыг шинээр хийх зэрэг саналыг иргэд гаргажээ.
Мөн тус аймгийн Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих, 200 суудалтай соёлын төвийн барилга барих,
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цогцолбор барилгын
зураг төсөл гаргах
- Шүүхийн шинжилгээний албаны барилга зэрэг хөрөнгө оруулалтын
саналыг гаргасан байна. Дорноговь аймгийн иргэдийн
эрэмбэлсэн бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд улсын төсөвт тусгана хэмээн
Ерөнхий сайд онцлов.