ДОРНОГОВЬ: Бүтээн байгуулалтад оролцож буй ажилчдыг орон сууцаар хангаж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд хотод барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хэрэгцээнд зориулсан 549 айлын орон сууцны нэгдүгээр ээлж болох таван обьектын барилга угсралтын ажлын явц 79.01 хувьтай байна.
Ашиглалтад орсон эхний 40 айлын орон сууцанд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож буй ерөнхий гүйцэтгэгч БНЭУ, БНХАУ-ын компанийн ажиллагсдыг орон сууцаар хангаж эхэлжээ.