Ингэний сүүн чихэр олон төрлийн савалгаатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-16 16:12:05

Өмнөговь аймагт үйлдвэрлэж байгаа ингэний сүүн чихрийг олон төрлийн савалгаатай болгон борлуулж байна.

Тус аймагт өнөөдрөөс эхлэн бизнес эрхлэгч, малчид болон үйлдвэрлэгч нарын баяр болж байгаа юм. Энэ арга хэмжээнд хүнсний ногоо, цагаан идээ, гар урлал зэрэг иргэдийн өөрсдөө үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэгч нар шууд гар дээрээс худалдаалж байгаа юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний үеэр нутгийн нэрийн бүтээгдэхүүний чанар, төрөл нэмэгдсээр байдаг билээ. 

Сүүлийн жилүүдэд тус аймгийн нэрийг гаргаад байгаа ингэний сүүн чихрийг олон төрлийн савалгаатай болгон худалдаалж байгааг иргэд сайшааж байна. Тухайн чихрийг энгийн малчин өрх үйлдвэрлэдэг бөгөөд шокладны намборьтай адилхан хайрцаглаж 100, 200 граммаар савлажээ. Энэ нь иргэд худалдан авч нэгэндээ бэлэглэхэд нь таатай болгосон байна гэж үнэлж байгаа юм. Өмнөговь аймгийн Номгон сумын малчин С.Алтантуяагийн өрхийн үйлдвэрлэл ийнхүү өргөжиж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻