ЗАВХАН: Бэлчээрийн 440 цэгт судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа бүхий газруудад тухайн бэлчээрийн талбайг төлөөлж чадахуйц 440 цэгт судалгаа хийжээ.
Ингэхдээ бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг
фотомониторингийн аргаар үнэлэх,
хээрийн судалгааг хийсэн байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10, 23.2.21 дэх заалт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны А/105 дугаар тушаалаар батлагдсан “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх журам”-ын дагуу дээрх судалгаа үнэлгээг хийжээ.
Бэлчээрийн
газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлснээр олон талын ач холбогдолтой байдаг.
Тухайлбал мал амьтны нөлөөгөөр бэлчээрийн чанар, бүтээмж хэрхэн өөрчлөгдөж байгааг хянах, ашиглалтыг тохируулах. Бэлчээрийн менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах.
Бэлчээрийн
газар ашиглалтын үр нөлөөг үнэлэх,
бүх
шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах. Бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн
сэргээх нөхцөл бүрдүүлэх боломжтой болдог.
Үр
дүнтэй судалгааны дүнд богино хугацаанд нэг дор олон мэдээллийг цуглуулж, хэрэглэхэд
энгийн, зардал багатайн зэрэгцээ бэлчээрийн сэргэн ургалт, доройтол, талхагдлын
үед авч хэрэгжүүлэх урт богино хугацааны арга хэмжээг тодорхой болгодог юм гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.