ТӨВ: Эрт илрүүлэгт орсон иргэдийн 80 хувь нь таргалалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-06 08:24:29

Зуунмод /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт дугаар сарын байдлаар 28.28 хувь байна.


Үүнээс 5 хүртэлх насны хүүхэд 47.5 хувь, 6-17 насны хүүхэд 74.47 хувь, 18-аас дээш насны иргэн 7.88 хувь байна. 

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгээс бусад газарт илрүүлэг үзлэгт орсон сумдын судалгаагаар 5121 хүн өөр газар илрүүлэг үзлэгт хамрагдсан байна.

 

Насны бүлгээр авч үзвэл 5 хүртэлх нас 158, 6-17 нас 577, 18-аас дээш насны 4386 иргэн хамрагджээ.

 

Эрүүл мэндийг дэмжих төвд он гарснаас хойш 2221 иргэн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан байна. Үүнээс, умайн хүзүүний хавдрын урьдал-8, элэгний хавдрын сэжигтэй-2, хөхний хавдрын сэжигтэй-3, ходоодны хавдар-3, ходоодны шарх-26 илэрчээ.


Түүнчлэн, ходоодны ургацаг-14, ходоодны мөөгөнцөр-24, улаан хоолойн хавдар-2, хеликобактер-26, улаан хоолойн мөөгөнцөр-8, улаан хоолойн шарх-25, уушгины хавдар сэжигтэй-5, уушгины сүрьеэ сэжигтэй тохиолдол-2 хүнээс илэрсэн байна.

 

Улаан хоолойн сөөргөө-90, ходоодны хатангиршил-103, БЗДХ-12 зүрхний ишеми, хуучин шигдээс /хэм ба дамжуулалтын алдагдал/-12 илэрсэн бол 40-өөс дээш насанд бамбай булчирхайн уйланхай болон зангилаат өөрчлөлт-130, түрүү булчирхайн томрол шохойжилт-19 иргэнээс илэрчээ.

 

Төвийн таргалалт, илүүдэл жин, таргалалттай-1457, 46-аас дээш насанд өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээнд эерэг-478, В вирусний халдвар-86, С вирусний халдвар-242, ВС вирусний халдвар-7 тус тус илэрсэн байна.

 

Үзлэгээс харахад эрт илрүүлэгт орсон хүмүүсийн дийлэнх нь буюу 80 хувь нь таргалалттай байна.

相关新闻