АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн орлого 66.9 тэрбум төгрөгөөр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-05 07:36:24

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны 7 дугаар сард 66.9 тэрбум төгрөг, зарлага 64.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 4.9 (7.9%) тэрбум төгрөгөөр, зарлага 4.3 (7.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 4.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 5.8 хувиар, тэтгэмжийн даатгалын орлого 54.7 хувиар, эрүүл мэндийн даатгалын  сангийн орлого 23.4 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 33.0 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 24.0 хувиар тус тус өссөн байна.


Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 5.5 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 35.5 хувиар, ажилгүйдлын даатгалын сангийн зарлага 26.4 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 23.0 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 22.7 хувиар тус тус өссөн байна.


Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт давхардсан тоогоор 15.7 мянган хүнд 60.6 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 1555 хүнд 2.0 тэрбум төгрөгийг олгосон байна.

 

相关新闻