Индонез хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖАКАРТА. /The Jakarta Post/. Индонезын эрх баригчид үндэсний эдийн засгаа өсгөхийн тулд гадаадын хувь болон бизнесийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “алтан виз”-ний систем нэвтрүүлж байна.
Цагаачлалын албаны дарга Силми Каримын хэлснээр, “алтан виз нь 5-аас 10 жил хүртэл урт хугацаагаар оршин суух эрх олгоно". Таван жилийн виз авахын тулд хувь хөрөнгө оруулагчид 2.5 сая долларын үнэтэй компани байгуулах шаардлагатай бол 10 жилийн виз нь 5 сая долларын хөрөнгө оруулах нөхцөлтэй аж.
Бизнесийн хөрөнгө оруулагчид таван жилийн виз авахын тулд 25 сая долларын хөрөнгө оруулах ёстой. Харин 10 жилийн виз авах бол хоёр дахин их буюу 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж тус сонинд бичжээ.
Индонезын Аялал жуулчлал, бүтээлч эдийн засгийн сайд Сандиага Уно өмнө нь итгэлтэй, найдвартай жуулчдад "алтан виз" олгож эхлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байжээ.