ЗАВХАН: Боловсролын сэргэлтийг энэ хичээлийн жилд хийж эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт 2023-2024
оны хичээлийн жилд сургуулийн өмнөх
боловсролын байгууллагад 5600 хүүхэд
элсэн оржээ.
Энэ
хичээлийн жилд тус аймгийн боловсролын байгууллагуудын 80 гаруй хувь нь барилга
байгууламж, сургалтын орчин нөхцөлөө сайжруулсан байна. Багшийг чадавхижуулах
сургалтуудын чанар хүртээмжийг нэмэх. Багшийг урамшуулах. Нийгмийн асуудлуудыг
нь шийдвэрлэх бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллахаар болжээ. Учир нь сайн багштай
байж суралцагчдын сургалтын чанарт ахиц гарна гэж үзэж буй юм.
2023-2024 оны хичээлийн жил нь боловсролын тухай багц хуулиуд батлагдаж, боловсролын шинэчлэл хийгдэж байгаагаараа онцлог юм.
Тиймээс энэхүү шинэчлэлтэй холбоотойгоор орон нутгийн боловсролын сургалт, чанарт бодитой үнэлгээ хийж байх. Тухайн жилийн сургалтыг сургууль бүрээр нь, хичээл бүрээр нь үнэлгээ хийж жил бүр энэхүү үнэлгээнд суурилсан сургалтыг явуулж байх. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, нийт суралцагчдын сургалтыг сайжруулахад боловсролын байгууллагууд хамтран ажиллах.
Ялангуяа сургуулийн захирлууд аж ахуйн ажлаа хойш тавьж, сургалтын чанарт илүү анхаарах. Багш, эцэг эхчүүд, сургуулийн захирлууд хамтран ажиллахыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр "Боловсролын сэргэлт Завхан аймагт" илтгэлдээ дурдсан. Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн нээлтэд оролцож, боловсролын салбарын нийт багш ажилчдад ажлын, хүүхэд багачуудад сурлагын амжилт хүслээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Энэ хичээлийн жилд Завхан аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5600 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 16000 гаруй суралцагч суралцана.
Харин мэргэжлийн
боловсрол, сургалтын байгууллагад 870 оюутан элсжээ. Боловсролын салбарт нийт 2599 багш, ажилтан ажиллах урьдчилсан
дүнтэй байгаа бол ерөнхий боловсролын нэгдүгээр
ангид 1233 суралцагч элсээд байна.