СЭЛЭНГЭ: Суффолк хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эдэлгээ даах чадвар сайтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-29 17:11:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйн танилцуулга өдөрлөгийг зохион байгуулсан байна.  

 

Мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонийг Сэлэнгэ нутагт өсгөн үржүүлж байгаа учраас Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв, Монгол женетикс сервис ХХК, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо хамтран дээрх үйл ажиллагааг явуулжээ.

 

“Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйг Сэлэнгэ аймагт эрхэлж байгаа юм.

 

Тус хонь нь байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн ач тустай аж.

 

Түүнчлэн тус хонь нь жигд, нарийвтар ноостойгоос гадна түүний ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар дэлхийд гайхагддаг байна. Иймээс Канад, Австрали, Америк, Англи болон Европын улсууд ихээр худалдан авч нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэлдээ хэрэглэдэг ажээ.

 

Энэхүү суффолк хонийг 1810 онд анх Англи улсад албан ёсны үүлдэр болон баталгаажуулсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог байна.


Мөн сүүлийн 200 жилд тархалтаараа тэргүүлж байгаа өндөр ашиг шимтэй хонь ажээ.  


相关新闻