Отор нүүдлийг эртнээс зохицуулахыг даалгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРХХААХҮ-ийн сайд аймгуудын Засаг дарга, ЗДТГ, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-ын удирдлагуудтай анхны цахим хурлаа хийлээ. Баянхонгор аймгаас аймгийн Засаг даргын зөвлөх, орлогч, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн холбогдох мэргэжилтэн, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хуралд оролцов.
Хурлаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн улсын хэмжээнд салбарын зүгээс хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн байна. Тодруулбал, МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг орон нутгийн сонгуульд сатааралгүй сайтар хангах шаардлагатай. Энэ дүгээр сарын дунд үе, сүүлээр нийт нутгаар хур тунадастай, уулархаг нутгаар цас орохыг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа тул хадлан, тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажлыг цаг алдалгүй шуурхай явуулах талаар онцолсон. Мөн ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 20 хувьд олон дахин хэтэрсэнтэй холбогдуулан отор, нүүдлийг эртнээс зохицуулах, отроор яваа малчдын бүртгэлийг хөтөлж, эрүүл мэндийг хамгаалах талаар мөн үүрэг өглөө.
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн 1 орон тоог хассан Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд 3 орон тоонд нь ажиллуулахаар болсон байна.
Б.Мөнхзул