ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 32.9 хувьд зуншлага сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2023 оны наймдугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 32.9 хувьд зуншлага сайн байна.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт болон залаалалт, цэцэглэлтийн үе шат ажиглагдсан байна. Наймдугаар сарын 21-ний байдлаар Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Төгрөг, Шарга сумуудад 32.9 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 56.6 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтай Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Бигэр, Дарив, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сумууд багтжээ. Харин 10.5 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Гуулин тосгон, Тайшир сумуудад гарсан тухай Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.