БРИКС эгнээндээ шинэ гишүүдийг элсүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЙОХАННЕСБУРГ. /Reuters/. Хөгжиж буй орнуудын БРИКС бүлэг пүрэв гарагт эгнээндээ шинэ гишүүдийг урихаар бэлтгэж байна гэж албаны эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ. Эл шийдвэр нь “Дэлхийн өмнөд бүсийг” дэмжинэ гэж амлаж буй тус эвсэлд нэгдэх сонирхлоо илэрхийлсэн олон арван улс оронд шинэ үүд хаалгыг нээж өгнө.
БРИКС-ийг өргөжүүлэн тэлэх тухай хэлэлцээр нь геополитикийн туйлшрал даамжирч буй энэ үед тус эвслийг Барууныг сөрөх хүч болгох гэсэн Бээжин ба Москвагийн оролдлогод глобал хэмжээний түлхэц болж байгаа юм.
Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болсон БРИКС-ийн дээд
хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн талаар гурван эх
сурвалжийн мэдээлснээр, тус бүлэг шинэ гишүүдийг элсүүлэх асуудлаар зөвшилцөлд
хүрсэн бөгөөд пүрэв
гарагт зарим улсад албан ёсны урилгыг илгээх төлөвтэй байна.
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса пүрэв гаргийн
өглөө дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар илтгэл тавих юм.
Саудын Араб, Египетийг тус бүлэгт элсэхийг урина гэж “Bloomberg” агентлаг пүрэв
гарагт мэдээлжээ. Түүнчлэн “Reuters”
агентлагийн гурван эх сурвалжийн нэгийнх нь ярьснаар, Аргентин,
Иран, АНЭУ-д мөн урилга хүргүүлэх төлөвтэй байна.