БАЯН-ӨЛГИЙ: Загасчилж явсан таван иргэний нэг нь усанд унаж амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн Даян нуур хэмээх газарт загасчилж явсан таван иргэний нэг нь ус руу унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-ны өдөр гарлаа.
Даян нуураас эх авч урсдаг Хар чулуутын голд загасчилж явсан иргэдийн нэг нь унаж живсэн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад энэ сарын 22-ны өдөр 15.40 цагт ирсэн байна.
Тус газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, Сагсай сумын төвөөс 150 км зайд оршдог аж.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь
очиж 21 настай, эрэгтэй, иргэн Т-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Эрэн хайх
ажиллагааны үр дүнд мөн өдрийн 20.25 цагт 8 метрийн гүнээс тухайн иргэний цогцсыг
нь гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.