ДУНДГОВЬ: 67,2 га талбайд тариалалт хийж, 439.2 тн ургац хураан авахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-22 17:26:56
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дундговь аймгийн хэмжээнд 67,2 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалж, 439.2 тн ургац хураан авахаар төлөвлөжээ.


Тодруулбал,  29,04 га талбайгаас 253 тн төмс, 22,3 га талбайгаас 163,2 тн хүнсний ногоо, 15,9 га-гаас 23 тн малын тэжээлийн ургамал хураан авах аж. Хүнсний ногоог төрлөөр нь авч үзвэл байцаа 1,4 га, шар лууван 2,6 га, шар манжин 2,3 га, хүрэн манжин 2,5 га, сонгино 4,4 га, сармис 2,1 га, өргөст хэмх 1,9 га, улаан лооль 1,1 га, бусад хүнсний ногоог 7,5 га талбайд  тариалсан байна.


Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 74 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалж, 444,3 тн ургац хураан авахаар төлөвлөснөөс 392,6 тн ургац хураан авч байсан бөгөөд өнгөрсөн жилийн тариалалттай харьцуулахад төмс 1,84 га, тэжээлийн ургамал 9,5 га, харин хүнсний ногоо 3,5-аар илүү талбайд тариалалт хийсэн аж. 

No description available.


No description available.


No description available.

相关新闻