ӨМНӨГОВЬ: Насанд хүрэгчдийн явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. Монголын спорт аяллын холбооны түүхт 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд Өмнөговь аймгийн баг тамирчид амжилттай оролцож цомын эзэд боллоо.
Тус тэмцээн наймдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Улаанбаатар
хотын Ар нуруутад зохион байгуулагдсан бөгөөд хот, хөдөөгийн шигшээ найман баг өрсөлдсөнөөс Өмнөговь аймгаас хоёр баг амжилттай оролцож хоёрдугаар баг тэргүүн байр эзэлж
аваргын цом өргөсөн бол нэгдүгээр баг шагналт
дөрөвдүгээр байранд шалгарчээ.
Үндсэн тэмцээний долоон
төрлөөс таван төрөлд Өмнөговь
аймгийн баг тамирчид тэргүүлсэн амжилттай оролцож аяллын багийн дасгалжуулагч Спортын
мастер Г.Лхагвадорж “Гарамгай
аялагч” хүндэт медалиар шагнуулсан амжилтыг үзүүллээ.
Насанд хүрэгчдийн явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд говь нутгаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг Өмнөговь аймгийн ЗДТГ болон Даланзадгад сумын ЗДТГ-аас дэмжиж ажиллажээ.
Өмнөговь аймгийн БТСГ-аас дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан явган аяллын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд
оролцох сонирхолтой баг тамирчдыг бэлтгэлээ хангаж байхыг уриалжээ.