Гэр хорооллын бүсэд 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-21 13:56:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод хичээлийн жилд 750-3500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байна.


Эдгээр нь ихэвчлэн хотын төвд төвлөрсөн сургуулиуд учир түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болдог. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Иймд гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлагатай. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэх аж.

 

 

相关新闻