ДОРНОД: ӨМӨЗО, Мальти улсаас шатарчид ирж оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО-оос 11, Мальти улсаас нэг тамирчин ирж оролцож байна.
Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг, Багануур, Багахангай дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО, Мальти улсын 350 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм.
Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд шатрын спортоор 600 орчим хүн идэвхтэй хичээллэдэг. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд шатрын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж байна.
Энэхүү бүсийн тэмцээнийг аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөрийн
ивээл дор Спортын мастер Д.Оюунбаатар, Д.Ганшигмаа нарын нэрэмжит
болгон зохион байгуулж байна.