СЭЛЭНГЭ: Саемаул нийгэмлэгийн төлөөлөгчид Мандал суманд айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум, БНСУ-ын Чаннён сум хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Саемаул нийгэмлэгийн төлөөлөгчид тус суманд энэ сарын 13,14-ний өдрүүдэд айлчлан ажил
хэргийн нөхөрсөг уулзалтыг хийжээ.
Уулзалтын хүрээнд нийгэмлэгийн зүгээс
цаашид боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг
өргөжүүлэн ажиллах тал дээр санал солилцсон байна.
Мөн энэ удаагийнхаа айлчлалын
үеэр тус нийгэмлэгээс Монгол Улсад хэрэгжиж байгаа “Тэр бум мод” аянд нэгдэн мод
тарьж, ерөнхий боловсролын сургуулийн спортын
танхимд дэмжлэг үзүүлэх, зорилтод бүлгийн 2
өрхөд 5 ханатай гэр гардуулан өгөх, малчин өрхийн аж
амьдралтай танилцах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.