МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-15 13:19:59

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийн биелэлтийг судлах ажлын хэсгийг байгуулсан хэмээн мэдээллээ.

Тус холбооны тэргүүн Т. Хасбаатар, "МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөр нь сонгогч түмнийг хуурсан, хэзээ ч биелэгдэшгүй бусармаг амлалт бүхий заалт зүйлийг тусгасан. Тухайлбал, мөрийн хөтөлбөрийн 1.3.5-д оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгох, 2.1.1-д мэргэжлийн Засгийн газар байгуулах зэрэг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхгүй заалтууд олон байна" хэмээн ярьлаа.

Өнөөдөр тэдгээр амлалтынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа учир тус ажлын хэсгийг байгуулсан хэмээн тэд тайлбарлав.

М.Бумсүрэн

相关新闻