БАЯН-ӨЛГИЙ: Гадаад, дотоодын 42.2 мянган аялагч ирэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймагт өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар 42287 гадаад, дотоодын аялагч ирсэн гэсэн тооцоог аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргажээ.
Үүний 21487 нь Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн гадаадын 26 орны аялагчид байна. Нийт аялагчдын 20800 нь Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрыг зорьжээ.
Цагааннуур боомтоор орж ирсэн аялагчдын 9644 нь ОХУ-ын иргэд байгаа юм. Мөн
Казахстан Улсаас 11134, Беларус Улсын 441, Узбекистанаас 80, Киргиз Улсаас 55,
Франц Улсын 45 иргэн улсын хил нэвтэрсэн мэдээтэй байна.