ӨМНӨГОВЬ: “Дайчин” таеквондогийн клубын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад
/МОНЦАМЭ/. Олон улсын Таеквондогийн аварга шалгаруулах “Kimunyong cup” олон улсын
тэмцээн БНСУ-д амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпын
эрхийн оноо цуглуулах хариуцлагатай тус тэмцээн БНСУ-ын Мужу хотод наймдугаар сарын 2-6-ны хооронд зохион
байгуулагдсан бөгөөд дэлхийн 60 гаруй орны тамирчид өрсөлджээ.
Энэхүү
тэмцээнд Өмнөговь аймгийн “Дайчин” таеквондогийн клубын баг тамирчид оролцож өндөр амжилтыг үзүүллээ.
Тодруулбал,
насанд хүрэгчдийн -68 кг-ын жинд “Дайчин”
таеквондогийн клубын багш О.Мөнхзолбоо мөнгөн медаль, залуучуудын -52 кг-ын
жинд С. Анунгоо хүрэл медаль, бага насны -42 кг-ын жинд Ч.Сүлд мөнгөн
медаль, -34
кг-ын жинд М.Уянгалянхуа алтан медаль тус тус хүртсэн бол пүмзэ буюу тоот дасгалын төрөлд Ч.Сүлд алтан медаль, М.Уянгалянхуа
мөнгөн медаль хүртжээ.
Ийнхүү
баг тамирчид нийт хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медалыг хүртэж, олон улсын дэвжээнд
Монгол Улсынхаа
далбааг мандуулж, говь
нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн
бахархам амжилт гаргажээ.
“Дайчин” таеквондогийн клубын баг тамирчдыг Даланзадгад хотын Засаг дарга Х.Батболд хүндэтгэн хүлээн авч уулзан цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсээд таван сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.