Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид ая дуугаа өргөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-05 13:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод Хүй долоон худагт “City of nomads” уриан дор зохион байгуулж буй монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”Буриад, ӨМӨЗО, Халимаг, Тува, Дээд Монголын 20 гаруй уран бүтээлч урилгаар оролцож байна.


Тухайлбал, бидний сайн мэдэх Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, ӨМӨЗО-ы дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу нарын уран бүтээлчид ая дуугаа өргөж байна. Нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгааг илэрхийлэх шоу тоглолт зохион байгуулж байгаа юм.  


Мөн нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулна.


Даншиг наадам нь Монголын ард түмний түүхэн соёлын үнэт өвийг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх, ард түмний эв нэгдлийг бадраах зорилготой билээ. 


相关新闻